Нүүр хуудас руу буцах
NeuroNeeds® | Мэдрэл тайвшруулах шим тэжээл

CalmNeeds®

CalmNeeds® нь мэдрэлийн тогтолцооны хэт идэвхжилтийг байгалийн аргаар тайвшруулахад чиглэсэн 5 төрлийн онцгой найрлага бүхий бүтээгдэхүүн юм. Стресс, түгшүүрийг бууруулах, булчингийн хурцадмал байдлыг намжаах болон гүн тайван нойрсохыг дэмжинэ.

CalmNeeds® Bottle

CalmNeeds® гэдгийг тодруулбал

CalmNeeds® нь мэдрэлийн тогтолцооны хэт идэвхжилтийг байгалийн аргаар тайвшруулах зорилгоор боловсруулагдсан бүтээгдэхүүн юм. Бүх найрлага нь байгалийн гаралтай бөгөөд аюулгүй байдал, харилцан бие биенийхээ үйлчлэлийг дэмжих (синерги) байдлыг тооцон сонгогдсон.

Гаж нөлөө илэрсэн тохиолдолд ихэвчлэн маш хөнгөн хэлбэртэй байх бөгөөд хэрэглэхээ зогсоох эсвэл тунг багасгасны дараа амархан арилдаг онцлогтой.

Стресс болон түгшүүртэй байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ*
Нойр болон тайвшралыг дэмжинэ*
Тайван, эерэг сэтгэл санааг хадгалахад тусална*
Булчингийн болон мэдрэлийн хурцадмал байдлыг намжаана*
Мэдрэлийн эсүүдийн хэт идэвхтэй дамжуулалтыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ*
Серотонины нийлэгжилтийг дэмжинэ*

Хэрэглэх тунгийн зөвлөмж

Нэг удаагийн бүтэн тун болох 2 капсул нь зарим мэдрэмтгий хүмүүст гаж нөлөө үүсгэж болзошгүй.

Иймээс эхний ээлжинд 1 капсулаар хэрэглэж эхлэн, шаардлага болон биеийн тэсвэрлэх чадвараас хамааран тунг аажмаар нэмэгдүүлж бүтэн тунд хүргэхийг зөвлөж байна.

⚠️ Анхаар: нойрмоглох нөлөө үзүүлж болзошгүй тул хэрхэн нөлөөлж байгааг мэдэх хүртлээ автомашин жолоодох болон хүнд механизм ажиллуулахаас зайлсхийгээрэй.

CalmNeeds® хэрхэн үйлчилдэг вэ?

Мэдрэлийн тогтолцооны сэргээх болон саатуулах дохионы нарийн тэнцвэр

01

Синапс ба мэдээлэл дамжуулалт

Мэдрэлийн эсүүд (нейронууд) бие биетэйгээ шууд хүрэлцдэггүй бөгөөд тэдгээрийн хооронд синапс хэмээх жижиг зай байдаг. Энэхүү зайгаар дамжин нейротрансмиттерүүд мэдээллийг нэгээс нөгөө рүү химийн аргаар дамжуулдаг.

02

Сэргээх болон Саатуулах дохио

Зарим нейротрансмиттерүүд нь сэргээх (excitatory) үйлчилгээтэй байж мэдрэлийн идэвхийг нэмэгдүүлдэг бол, зарим нь саатуулах (inhibitory) үйлчилгээтэй байж идэвхийг бууруулж тайвшруулдаг.

03

Тэнцвэрийг дахин сэргээх

Мэдрэлийн тогтолцоо хэт сэрэлтэй буюу хэт идэвхтэй байдалд орсон үед саатуулах нейротрансмиттерийн үйл ажиллагааг дэмжих CalmNeeds®-ийн 5 найрлага нь энэхүү тэнцвэрт байдлыг дахин сэргээхэд тусалдаг.

CalmNeeds®-ийг хэн хэрэглэх вэ?

CalmNeeds® нь мэдрэлийн тогтолцооны хэт сэрэл, тайван бус байдалтай холбоотой шинж тэмдгийг намжаах зорилгоор эмчтэйгээ зөвлөлдөн хэрэглэхэд тохиромжтой:

Тайван бус, түгшүүртэй байдал байнга мэдэрдэг хүмүүс
Унтахад хүндрэлтэй эсвэл тайван нойр авч чаддаггүй хүмүүс
Стрессийн үед амархан хэт ачаалалд ордог хүмүүс
Мэдрэхүйн хэт мэдрэг байдал (дуу чимээ, гэрэл, хүрэлцэх мэдрэмж зэрэг)-тай хүүхэд болон насанд хүрэгчид
Хэт хөдөлгөөнт байдал, тайван сууж төвлөрөхөд хүндрэлтэй хүмүүс
Тайван, эерэг сэтгэл санааг дэмжих нэмэлт тэжээл хайж байгаа хүмүүс
Мэдрэлийн тогтолцооны сэргээх ба саатуулах дохионы тэнцвэрийг дэмжихийг хүсэж буй хүмүүс

Болзошгүй гаж нөлөөнүүд:

Бүх найрлага нь байгалийн гаралтай тул гаж нөлөө илэрсэн тохиолдолд хөнгөн байх ба хэрэглэхээ зогсоох эсвэл тунг багасгахад арилдаг.

Цээж хорсох
Дотор муухайрах
Хэвлийгээр хий дүүрэх
Бөөлжих
Суулгах
Булчингийн сулрал
Маш тод зүүд зүүдлэх эсвэл хар дарж зүүдлэх

Бүтээгдэхүүний найрлага

CalmNeeds®-ийн 1 удаагийн бүтэн тун болох 2 капсулд агуулагдах Supplement Facts

Supplement Facts

Нэг саванд: 30 тун (Нийт 60 капсул)Тунгийн хэмжээ: 2 Капсул
Идэвхтэй найрлага
Хэмжээ
% DV
Vitamin B6 (as Pyridoxal-5-phosphate)
10 mg
588%
Magnesium Complex (as Magnesium oxide and Magnesium Bisglycinate)
100 mg
24%
GABA (Gamma-Aminobutyric Acid)
400 mg
L-Theanine
200 mg
5-HTP (5-Hydroxytryptophan) (Griffonia Simplicifolia Extract) (Seed)
200 mg

† Өдрийн хэрэглээний норм (DV) тогтоогдоогүй.

Бусад найрлага: Hypromellose, Calcium Carbonate, Rice Flour, Vegetable Stearate, Silicon Dioxide.

CalmNeeds® Supplement Facts Label

Хэрэглэхээс өмнө анхаарах чухал санамж

Дараах тохиолдолд эмчтэйгээ заавал зөвлөлдөнө үү

SSRI, SNRI эсвэл MAOI бүлгийн антидепрессант эм хэрэглэж байгаа бол
Цусны даралт бага (гипотензи) бол (L-theanine нь цусны даралтыг улам бууруулж болзошгүй)
Жирэмсэн эсвэл хөхүүл бол
Бусад төрлийн эм, нэмэлт бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг бол

Серотонины хам шинжийн (Serotonin Syndrome) талаарх тайлбар

Онолын хувьд CalmNeeds®-ийн найрлагад орсон 5-гидрокситриптофан (5-HTP) нь маш ховор тохиолддог серотонины хам шинж үүсэхэд нөлөөлж болзошгүй гэж үздэг. Энэхүү хам шинжийн үед будилах, тайван бус болох, чичрэх, булчин таталдах эсвэл салганах зэрэг шинж тэмдэг илэрч болдог.

Энэхүү анхааруулга нь амьтны судалгаанд маш өндөр тунгаар тарьж хэрэглэсэн 5-HTP-ийн мэдээлэлд үндэслэгдсэн бөгөөд хүний клиникийн судалгаанд серотонины хам шинжтэй шууд холбоотой болох нь тогтоогдоогүй байна.

CalmNeeds®-ийн 2 капсулд агуулагдах 200 мг 5-HTP нь жоргүй олгодог бусад нэмэлт тэжээлүүдтэй адил хэмжээний аюулгүй тун юм. АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн (NIH) мэдээллийн сангийн дагуу хүний биед ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг болох нь батлагдаагүй.

Гэсэн хэдий ч антидепрессант (SSRI: citalopram, fluoxetine, sertraline гэх мэт; SNRI: duloxetine, venlafaxine гэх мэт; болон MAOI) эмүүдтэй хавсарч хэрэглэх тохиолдолд эрсдэл нэмэгдэж болзошгүй тул эмчийн зөвлөгөө заавал шаардлагатай.

⚠️ Энэхүү хуудас дахь мэдээлэл нь зөвхөн боловсролын зорилготой бөгөөд өвчин оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх зэрэг мэргэжлийн эмнэлгийн тусламжийг орлохгүй. Шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү. АНУ-ын Хүнс ба Эмийн Захиргаа (FDA)-аар үнэлэгдээгүй болно.