SpectrumNeeds® Plus QNeeds®
Аутизмтай хүүхдүүдэд митохондрийн үйл ажиллагаа болон аутизмын үндсэн шинж тэмдгүүдийг мэдэгдэхүйц сайжруулсан болохыг давхар сохор, плацебо хяналттай, солбицсон клиник судалгаагаар баталжээ.
Англи хувилбар үзэх
International Journal of Molecular Sciences
"Митохондрийн үйл ажиллагаа болон аутизмын шинж тэмдгийг сайжруулсан нэмэлт бүтээгдэхүүн"
Давхар сохор, плацебо хяналттай, солбицсон (crossover) загвар бүхий шинэлэг судалгаа нь SpectrumNeeds® болон QNeeds® хэрэглэсэн хүүхдүүдийн митохондрийн үйл ажиллагаа болон аутизмын үндсэн шинж тэмдгүүд мэдэгдэхүйц сайжирсан болохыг харуулжээ.
Тулгамдаж буй асуудал
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн (CDC) мэдээлснээр өнөөдөр 36 хүүхэд тутмын 1 нь аутизмын эмгэгтэй байна.
Одоог хүртэл аутизмын үндсэн хүндрэлүүд болох:
зэрэгт шууд нөлөөлөх батлагдсан эмчилгээ байгаагүй юм.
Одоогоор FDA-аас зөвшөөрөгдсөн эмүүд болох Арипипразол (Abilify) болон Рисперидон (Risperdal), мөн ABA зан үйлийн эмчилгээ нь зөвхөн шинж тэмдгийг бууруулахад чиглэдэг бөгөөд үндсэн шалтгаанд нөлөөлдөггүй.
Митохондрийн үйл ажиллагаатай холбоо
Судалгаагаар аутизмтай хүмүүсийн 80 ба түүнээс дээш хувь нь тодорхой хэмжээнд митохондрийн үйл ажиллагааны алдагдалтай байдаг гэж үздэг.
Митохондри нь эсийн энерги үйлдвэрлэх гол үүрэгтэй бөгөөд түүний үйл ажиллагаа буурах нь аутизмын шинж тэмдгүүдэд нөлөөлж болзошгүй.
Тиймээс митохондрийн үйл ажиллагааг сэргээх эмчилгээ нь аутизмын хүндрэлүүдийг бууруулахад томоохон нөлөө үзүүлэх боломжтой юм.
Өмнө нь ямар ч нэмэлт бүтээгдэхүүн митохондрийн үйл ажиллагааг болон аутизмын шинж тэмдгийг зэрэг сайжруулдаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолж байгаагүй.
SpectrumNeeds® болон QNeeds®-ийн судалгаа
Нэрт аутизм судлаач Доктор Ричард Фрай (Dr. Richard Frye) аутизмтай 2–17 насны 16 хүүхдийг хамруулсан клиник туршилтыг удирдан явуулжээ.
Оролцогч хүүхдүүд SpectrumNeeds® болон QNeeds® бүтээгдэхүүнийг, эсвэл гадаад төрх, үнэр, амтаараа ижил плацебог хэрэглэсэн байна. 3 сарын дараа бүлгүүд солигдож, бүх оролцогчид эцэстээ нэмэлт бүтээгдэхүүн болон плацебог хоёуланг нь хэрэглэсэн.
Энэхүү давхар сохор, плацебо хяналттай, солбицсон судалгааны загвар нь анагаах ухааны судалгаанд хамгийн найдвартай, өндөр түвшний аргачлалд тооцогддог.
Судалгааг Brain Foundation болон XEL Foundation санхүүжүүлж, NeuroNeeds® компани судалгаанд ашигласан нэмэлт бүтээгдэхүүн болон плацебог нийлүүлжээ.
Судалгааны үр дүн
Дүгнэлт ба дараагийн алхам
Энэхүү судалгаа нь SpectrumNeeds® болон QNeeds® бүтээгдэхүүнүүд митохондрийн үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй аутизмын үндсэн шинж тэмдгүүдийг сайжруулж болохыг харуулсан анхны байгалийн гаралтай эмчилгээний судалгаа болсон юм.
Хэдийгээр судалгаанд ердөө 16 хүүхэд хамрагдсан ч үр дүн нь маш их найдвар төрүүлж байна. Одоогоор эдгээр үр дүнг илүү өргөн хүрээнд баталгаажуулах зорилгоор 120 хүүхэд хамруулах дараагийн томоохон судалгаа төлөвлөгдөж байна.
Анхааруулга
Энэхүү нийтлэл болон NeuroNeeds® блог дахь мэдээлэл нь мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг орлох зорилготой биш юм.
Эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудал, асуултын талаар эмч болон эрүүл мэндийн мэргэжлийн ажилтнаас зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Энэхүү блогт уншсан мэдээллийн улмаас эмчийн зөвлөгөөг үл тоомсорлох, эсвэл эмчилгээ авах хугацааг хойшлуулах ёсгүй.